Background

"MONEY MONGOLIA 2023"
SPRING INVESTMENT CONFERENCE

March 22-23, Ulaanbaatar

ХӨТӨЛБӨР

"MONEY MONGOLIA 2023"
SPRING INVESTMENT CONFERENCE

2023 оны 3-дугаар сарын 22-23,
Улаанбаатар зочид буудал

Хонгконгийн хөрөнгө оруулалтын менежментийн LVS Capital Limited компанийн төлөөлөгчид болон түүний бизнесийн түншүүд Улаанбаатар хотноо 2023 оны 3 сарын 22-23-ны өдрүүдэд хөрөнгө оруулалт шаардлагатай Хувийн болон Төрийн байгууллагуудын төслүүдтэй танилцах уулзалт хийхээр боллоо. Уг арга хэмжээний хүрээнд, 2023 оны 3 сарын 22-ны 19:00 цагаас Mongolian Investors Club-аас зохион байгуулж буй Networking Event-д дээрх хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх компаниуд оролцох боломжтой юм. Networking Event-ийг нээж

  • LVS Capital Limited компанийн Гүйцэтгэх захирал Жонатан Ху “Азийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах”,
  • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Захирал Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтцийн төслүүд”,
  • Mongolian Investors Club-ын Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлдорж “Монголд хөрөнгө оруулалт татах гарц, хамтын хөрөнгө оруулалтын сан” зэрэг сэдвүүдээр илтгэл тавина.

2023 оны 3 сарын 23-нд, хөрөнгө оруулагчид нь сонгогдсон төслийн нэгжүүдтэй хувьчилсан уулзалт хийхээр төлөвлөж байгаа тул ганцаарчилсан уулзалт хийх хүсэлтэй албан байгууллагууд нь шаардлага хангасан төслийн англи хэл дээрх танилцуулга материалаа contact@gurunassociates.com хаягаар илгээх болон 94221106 дугаарт холбогдож лавлана уу.

Энэхүү арга хэмжээнд хамрагдах сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагуудыг урьж байна.

Арга хэмжээний бүртгэлийн хураамж болох 990,000 төгрөг (нэг компаниас хоёр төлөөлөгч оролцох эрхтэй)-ийг МОЗО финанс ХХК-ын Богд банкны 8170002418 тоот дансанд шилжүүлснээр бүртгэл баталгаажна.

Жич: Хөрөнгө оруулагчдын зочлох хугацаа богиноссон тул арга хэмжээний хөтөлбөр өмнө нь зарлагдсан байдлаас ийнхүү өөрчлөгдөж 2023 оны 3 сарын 22 өдөр төлөвлөгдөөд байсан сургалт хойшлогдлоо. Сургалтанд бүртгүүлсэн байгууллагуудтай бид эргэн холбогдох болно.